1990-ээд оноос хойших Монгол улс дахь нийгмийн антропологийн судалгаа

Type
Book
Category
 
Publication Year
2021 
Abstract
Монгол антропологичид 1990 оноос хойш Монголд гарч ирсэн өөр өөр нийгмийн асуудлуудыг хэрхэн авч үзсэн тухай уг өгүүлэлд нэгтгэн дүгнэх болно. 1990 онд болсон социалист тогтолцооны уналт ба ардчилсан дэглэмийг дагаад олон урьгалч үзэл, нээлттэй байдал, бүтээлч шүүмж гэх мэт зүйлс тус улс дахь нийгмийн шинжлэх ухааны өөр өөр салбарт нэвтрэн орж ирэв. Тэдгээрийн дундаас, өмнө нь угсаатан судлал эсвэл угсаатны зүй гэж томъёологддог байсан нийгмийн антропологийн салбар Зөвлөлтийн өвийг даган хоёр өөрөөр хөгжих болсон юм. Эхний хэлбэр нь Зөвлөлтийн нийгмийн шинжлэх ухаанаас ихээхэн нөлөө авч урьдын арга зүйд тулгуурлан хөгжжээ. Дүрслэн бичих аргад тулгуурлаад бүс нутаг ба орон нутгийн түвшинд Монголчуудын зан үйл, ёс заншил, түүх ба соёлын өв гэх мэт ‘уламжлалт судалгааны асуудлууд’-ыг судлах оролдлогууд хийсэн байна. Хоёр дахь хэлбэр нь өрнийн, тэр дундаа Англи-хэлтэй орнуудын академик судалгааны үйл ажиллагаатай илүү холбогдож конструктив шүүмжлэлт судалгааны үзэл баримтлалыг хөгжүүлэх оролдлого хийжээ. Энэ нь ‘уламжлалт-бус асуудлууд’ болох капитализм, хөгжил, орон нутгууд дахь олон улсын төсөл, уул уурхай ба тус улсын хөгжлийн асуудлууд зэргийг авч үзэхэд илүү хүчин чармайлт гаргасан байна. 
Description
https://www.researchgate.net/publication/353332822_1990-eed_onoos_hojsih_Mongol_Uls_dah_nijgmijn_antropologijn_sudalgaa  
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.