The cultural foundation of the intrinsic unification of Daoism and Confucianism

Type
Book
Authors
Category
 
Publication Year
2015 
Abstract
Энэхүү өгүүлэлд Күнзийн сургаал болон Даосизмын сургаалын дотоод салшгүй нэгдлийг илрүүлэн гаргахыг зорьлоо. Чин гүрний өмнөх (МЭӨ 221 он) үеүүдэд Күнзийн сургаал болон Даосизмын сургаалыг үндэслэгчид ёслол болон хөгжмийн системийн уналт (libengyuehuai) мэтийн түүхэн ижил нөхцөл байдалтай тулгарч байжээ.Ялгаа бүхий философийн үзэл сургаалиуд дээр үндэслэн эдгээр үндэслэгчид тухайн үеийн нийгмийн эмх замбараагүй байдал, өөр өөр хандлага бүхий нийгэмд үйлчилж буй ёс зүйн зарчмуудын хооронд харилцаа холбоо байсан эсэхийг судлав. Улмаар тэд ялгаа бүхий философийн сургаалиудыг эхлүүлэх үндсийг тавьжээ. Хэдий энэ нь онолын хувьд зөрүүтэй болов ч Даосизмын сургаал, Күнзийн сургаал нь метафизикийн шинжтэй ижил эх сурвалжтай гэсэн санаа юм. Бид Чин гүрний өмнөх үеийн сонгодог эх сурвалж болох Zhuangzi, Dao De Jing болон бусад өөр өөр эх сурвалжийг нарийн судлан үзэж эдгээрт дотоод нарийн холбоо байгаа эсэхийг судлан гаргах шаардлагатай байна. Судлаач би үүнийг илүү тодорхой болгохын тулд "Тэнгэрийн зам мөр"/tiandao/ гэх системлэг ойлголтын учир холбогдлыг шүүн авч үзсэн болно. Даосизмын сургаал болон Күнзийн сургаал нь "Тэнгэрийн зам мөр"-ийн систем хэмээх соёлын шинжтэй нэг эх үүсвэрээс философийн шинжтэй шинэ эргэлтийг бий болгож чадсанаараа онцлог юм. Даосизмын үзэл сургаалд "тэнгэрийн зам мөр" - ийн ахуйн атрибут шинжийг илүү онцолж үзсэн байдаг бол Күнзийн үзэл сургаалд "тэнгэрийн зам мөр" нь нийгмийн ёс зүйт шинж болох талаас нь түлхүү авч үзжээ. Эцэст нь өгүүлэхэд, би хятадын түүхэн дэх Даосизмын үзэл сургаал болон Күнзийн үзэл сургаалын хоорондох харилцан нөлөөлөл, харилцан бие биеэ нөхсөн түүхэн үйл явцын гурван үе шат буй болохыг онцолж, эдгээрийг бүхэлд нь авч үзсэн болно. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.