Дандар аграмба үнэхээр эс бүтэхүй болон шүтэн барилдахуйн зарчмыг тайлбарласан нь

Type
Book
Authors
Category
 
Publication Year
2009 
Abstract
Монгол газар буддын гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх, түүний нарийн төвөгтэй асуудлуудыг нарийвчлан боловсруулахад өөрсдийн хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулсан эрдэмтэн мэргэдийн нэг бол монголын шашин соёлын томоохон зүтгэлтэн, нэрт гүн ухаантан, олноо Дандар аграмба хэмээн алдаршсан Шадавдандар /1835-1916/ юм. Тэрээр эртний Энэтхэгээс улбаатай мадхъямака философи, ялангуяа түүний нэн нарийн чиглэл болох прасангика ёсны томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд "Шүтэн барилдлагын зүрхэний тааллын тайлбар" /rten 'brel snying ba'i dgongs 'grel thar ba'i 'jug ngogs/ зохиолдоо үнэхээр эс бүтэхүй, шүтэн барилдахуй хэмээх мадхъямака философийн үндсэн хоёр зарчмыг удирдлага болгон юм үзэгдлийн нарийн утга учрыг хэрхэн ухаарч болох талаар өөрийн гэсэн үндэслэлүүдийг дэвшүүлжээ. Чухам ямар ямар үндэслэлүүдийг дэвшүүлсэн талаар үүнээ өгүүлсү. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.