Reviewing on the meditative structures in Buddhist philosophy

Type
Book
Authors
Category
 
Publication Year
2018 
Abstract
Энэ өгүүлэлд Буддын шашны онол, практикийн түвшинд авч үздэг нэгэн чухал
судлагдахуун болох бясалгал хэмээх ойлголт болон түүний ангилал, төрөл зүйл, ялангуяа
буддын гүн ухааны талаас бясалгалыг хэрхэн авч үздэг талаар тоймлон үзүүлэхийг оролдсон
болно.
Буддын онолын талаас үзвэл бясалгалын талаар өөрийн тодорхой боловсорсон
онол, үзэл баримтлал, эш сурвалжтай бөгөөд тэдгээр нь хожуу Буддагийн өөрийнх нь
“Гурван савын ном” буюу Их бага хөлгөний ном сургаалаар уламжлан хөгжиж иржээ.
Энд “Бясалгалын хаан судар”,”Тааллын тайлбар”,” Чухал дурдахуй судар” “ Бодь мөрийн
зэрэг” зэрэг судар шаструуд эш сурвалж болж иржээ. Нөгөө талаас Бясалгал бол тодорхой
сэтгэлийн төвлөрөл, нэгэн үзүүрт бодол санаа, сэтгэлийн амгалант оршихуйд дадах зэрэг
сэтгэлийн зорилгот тодорхой үйл ажиллагаа, дадлага, туршлага зэргээр хичээллэсний үр
дүнд хүрдэг практик талын учир холбоог давхар агуулсан мэдлэг гэж үздэг.
Буддын ёсны бясалгалын гол зорилго нь гадаад, дотоод аливаа ертөнцөд амарамгалан,сайн сайхныг цогцлооход орших бөгөөд чингэхдээ хувь хүний дотоод ертөнцөд
нэн ялангуяа сэтгэлийн амар амгаланг бий болгох нь чухал гэж үзнэ.
Чингэхдээ бясалгалын нийтлэг болон тухайн өвөрмөц зорилтуудын үүднээс
бясалгалын хэлбэр, төрөл зүйлүүд өөр ангилалтай бйаж болдог. Анхны үед сэтгэлийг
төвлөрүүлэх бясалгалын нийтлэг шатууд дээр дадах сургуулийг хийж сурна. Энэ хүрээнд
“Сэтгэл төвлөрүүлэх Есөн төвшинд дадахуй”хэмээх бясалгалын суурь ойлголт,арга
ухаанаас эхэлнэ гэж үздэг. Үүнд: 1.Агуулах 2. Үргэлж агуулах 3. Өгөн агуулах 4. Чухал
агуулах 5. Номхрохуй 6. Амирлахуй 7. Бүрэн амрлахуй 8. Нэгэн үзүүрт 9. Тэгш агуулахуй
гэсэн үе шатуудыг дамжих аж.
Ийнхүү сэтгэлийн төвлөрөлийн дадал хүчийг олсны дараа бясалгалын тодорхой
нарийн бодол зорилго бүхий хамаг амьтны тусын тулд “Амирлан оршихуйн бясалгал” болон
“ Үлэмж үзэхүйн бясалгал” зэрэг гүн гүнзгий бясалгалын түвшинд шилждэг байна. Энэ
мэт бясалгалын дээд түвшин, дээд зорилго руу зорчих нь буддын шашин гүн ухааны эрхэм
дээд зорилготой нягт холбоотойг анхаарч үзэх шаардлагатай. Эндээс ажиглавал бясалгал
бол “Гэгээрэхүйн хутагийг олох”,”Билгийн чинадад хүрэхүй”,” Нирвааны дээд амгаланд
олохуй” зэрэг ашдын зорилгыг бүтээх эрдэм бүтээх, мэдлэг олох сэтгэл ухааны нарийн арга
зам болж байгааг анхааран үзэх хэрэгтэй болно.
Шинжлэх ухаан техник хүчтэй хөгжсөн өнөө цагт ч, хүний ертөнцийн өдөр тутмын
амьдралд ч махбодын биеийн алжаал стрессийг тайлахаас эхлээд дотоод сэтгэлийг амар
амгалан байлгах, улмаар гадаад ертөнц ч элдэв дайн самуун, хямрал тэмцэлгүй, энх амгалан
оршин тогтнох нь нийгмийн гэр бүлийн гишүүн болсон хувь хүнээс эхлээд нийгмээрээ,
улс үндэстэн, тив дэлхийгээрээ амьдралын зорилгоо зөв тодрхойлох, амин хувиа хичээхээс
илүүтэй аливаа бусдын тусын тулд эрхэм дээд сэтгэл сэтгэлгээнд суралцаж бясалгах буюу
наанадаж өөрийн бие махбодь, мэдрэхүй, сэтгэл санаа, цаашлаад алив юмс үзэгдэл түүнйи
мөн чанар зэргийг эргэцүүлэн бодож, төвлөрөн бясалгаж чаддаг бясалгал бодролын ”Дөрвөн
чухал дурдал санахуй”- хэмээх дадал туршлага бясалган бодох чадамж хэрэгтэй болохыг
өнөө цагийн Жоан Кабат Зин зэрэг эрдэмтэн судлаачид судлан орчин үеийн шинжлэх арга
зүйн үүднээс хэрхэн авч үзэж байгааг цухас төдий “дурдан санахуйг хичээсэн” болой. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.