The division of the soul in Plato's Pheadrus

Type
Book
Authors
Category
 
Publication Year
2015 
Abstract
Энэхүү өгүүлэлд сэтгэлийн тухай Платоны онол Федр хэмээх диалогид хэрхэн хөгжиж буйг шинжлэн үзэх бөгөөд нэн ялангуяа сэтгэлийн ангилалын тухай авч үзэх юм. Платоны сэтгэл зүйн онолоор бол сэтгэл нь гурван хэсгээс бүрддэг гэсэн үзэл нь эрдэмтэдийн дунд нийтлэг байдаг. Тэр нь тухайл: хүсэл тачаал, ааг омог, оюун ухаан билээ. Тэгэхдээ Платоны дунд үеийн диалогуудад түүний онтологийн дуалист зарчим голчилдог бөгөөд тэр нь ертөнцийг оюунлаг санааны хийгээд биет материаллаг хэсэгт хуваагддагаар илэрдэг. Энэ зарчим нь янз бүрийн аспектуудад хэрэглэгддэг бөгөөд ялангуяа сэтгэлийн рационал бус хэсэгт оюунлаг бус хэсэгт бас баримтлагддаг. Бидний олж авсан зүйл гэвэл Платоны "Төр улс" диалог дахь сэтгэлийн гурвалсан бүтэцээс ялгаатай нь Федрт сэтгэлийн иррационал аспект нь мөн хоёр хуваагдаж эрос буюу философийн хайр мөн дур тачаал буюу эпитюмия гэсэн хоёр бүрэлдхүүн хэсэгтэй юм гэсэн дүгнэлтэд хүрч буй юм. Гэхдээ энэ нь Платоны сэтгэлийн гурвалсан бүтэцтэй огт зөрчилдөөгүй гэдэгийг дурдах нь зүйтэй. Харин энэ бол сэтгэлийн бүтцийг илүү нарийн түвшинд, өөр хэмжүүрээр авч үзсэн хэлбэр гэж ойлгогдохоор байгаа юм.
Гэсэн хэдий ч нарийн ажиглавал сэтгэлийн бүтцийг авч үзэхдээ Платон ийм дуалист хандалгаар авч үзэж байгаа нь түүний пифагорчуудаас авсан гэж хэлэгдэх гурвалсан ангиллаас илүүтэйгээр чухам өөрийнх нь шалгуур ангилал гэж үзэх үндэстэй байгаа юм. Түүнчлэн бид Платоны энэхүү Федр диалог нь бусад диалогуудтай харьцуулахад бидний авч үзэж буй асуудалд ямар онцлог байр суурьнаас хандсаныг тодорхойлж, бусад диалогуудтай харьцуулахад ямар дүгнэлт хийж болохыг гаргаж тавьсан болно.
Энэхүү судалгаанд Платоны диалогуудыг герменевтик аргыг ашиглахын зэрэгцээ эх зохиолыг бусад тайлбар зохиолуудтай харьцуулан судлах замаар авч үзсэн болно. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.