"Монголын нууц товчоон" дахь хүний нэрээс эртний монголчуудын сэтгэлгээний онцлогийг шинжлэх нь

Type
Book
Category
 
Abstract
Монгол хүний нэрийн цаана үндэстний түүх соёлын тэмдэг тамга буюу шинж онцлог гүн хадгалагдаж буй. Монгол үндэстний эртний нийгмийн түүхийн "нэвтэрхий толь" хэмээгдсэн "Монголын Нууц Товчоон"-д илэрдэг маш олон хүний нэрээс эртний монголчуудын сэтгэлгээний дүрслэг сэтгэхүй давамгай байсан, баатарлаг үзлийг эрхэмлэн дээдэлж байсан, тотем сэтгэхүйн им тамга илэрч байсан зэргийг мэдэж болно. Эл өгүүлэлд''Монголын нууц товчоон ''-д дурдагдсан хүний нэрнээс эртний монголчуудын сэтгэлгээний зарим онцлогийг авч үзнэ.''Хүн гарвал нэртэй Галуу гарвал дуутай'' гэдэг цэцэн үгнээс Монголчууд эртнээсээ ''нэр''-ийг ихэд хүндэтгэн анхаардаг байсаныг мэдэж болно. Энэ тухай А.Пунсаг гуай <<''Монголын нууц товчоон '' дахь ёс заншилын судалгаа>> хэмээх бүтээлдээ'' монгол хүний нэр нь монголчуудын улс төр, эдийн засаг, соёл түүх, ёс заншил, гоо сайхан , шүтлэг бишрэл, үг хэл зэрэг олон салбарыг хамрахын зэрэгцээ үндэс угсаатануудын хоорон дахь соёлын харилцааны байдалыг харуулан тусгадаг онцлогтой ажээ'' хэмээн оновчтой хэлжээ. ''Монголын Нууц Товчоон'' (цаашид ''Нууц товчоон'' хэмээн товчлон өгүүлэх болно) бол өнөө үед олдсон монгол үндэстний хамгийн эртний сонгодог сурвалж бичгийн нэг мөн. Тэр нь эртний монголчуудын улс төр, аж ахуй, цэрэг засаг, нийгэм түүх, хэл, уранзохиол, гүн ухаан, шашин шүтлэг, эм эмнэлэг,соёл иргэншил зэрэг олон талын судалгаанд чухал эх сурвалж учираас дэлхийн монгол судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж, нэгэнтээ дэлхийн хэмжээний судалгааны сэдэв болсон билээ. Үүнийг 1988 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд зохион байгуулагдсан ''Нууц Товчоон''-ы олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал, мөн 1990 онд Монгол улсын Улаанбаатар хотноо болсон ''Нууц Товчоон''-ы 750 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралын агуулга, хүрээнээс олж харж болно. Монголч эрдэмтэн Ш.Бира үзэхдээ ''Нууц товчоон'' бол ''эртний монголчуудын амьдрал зүй, түүх, хэл соёл, хэв заншилын нэг ёсны нэвтэрхий толийн агуу бүтээл мөн''хэмээн ихэд өндрөөр үнэлсэн нь''Нууц товчоон''-ы эрдэм шинжилгээний ач холбогдлыг бүхий л талаас нь илэрхийлсэн байна. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.