Образ природы в духовном универсуме монголов и бурят

Type
Book
Category
 
Publication Year
2013 
Abstract
Энэхүү өгүүллийг зохиогчид "Монгол феномен"-ийг ойлгохын тулд монголчууд болон буриадуудын оюуны ертөнц дэх байгалийг хүртэх архетип хүртэхүйг нь судлах хэрэгтэй гээд XIII зууны монголчуудын архетип дахь нэг ховорхон онцлог бол байгаль лүгээ зохирон түүнтэй хамт амьдрах явдал гэж нотолжээ. Буриадуудын хувьд гэвэл эл онцлогийг зуун зуунаар Өрнөөс зааглагдсан ч Дорныг төдийлөн шаргуу хүлээн аваагүй үлдсэн орсуудын нөлөө тэдэнд туссан "нийгмийн интерференци" хэмээн үзсэн байна.
Бас нэг сонирхолтой санаа гэвэл Чингис хааны нэрэнд "их ус, тэнгис" гэсэн утга байдаг нь ус бол хүчирхэг зүйл бөгөөд усны олон онцлог, түүний уян хатан шинж зэргийг бэлгэдсэн. Энэ шинжийг өгүүллийн зохиогчид монголчуудын менталитеттай аналоги болохыг тэмдэглэж, тэдний ялалт, ололт амжилттай холбон авч үзжээ.
Энд мөн нэг талаас зөн совин, сэтгэл хөдлөлийн, нөгөө талаас рациональ чадваруудын хагарал тусгаарлал зэрэг нь өнөөгийн соёлын эрүүл бус төлөв байдлыг буй болгож байна, энэ нь архетипүүдийн мөргөлдөөнийг тодорхойлох болсон гэж үндэслэсэн байна. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.