Хүний амьдралын утга учрын талаарх экзистенциалст баримтлалын онцлог

Type
Book
Category
 
Publication Year
2006 
Abstract
Хүн төрөлхтний өмнө байнга тулгарч ирсэн асуудлуудын нэг бол хүний оршихуйн зорилго, утга учрын тухай асуудал мөн. Энэ нь өөрөө хүний уг чанарыг тодорхойлох нэг чухал хүчин зүйл болдог билээ.
Эртнээс эдүгээ хүртэл хүнийг шинжлэн судлах, ертөнцийг шинжлэн судлах нь хүн төрөлхтний тайлж мэдэх мөнхийн голлох хоёр сэдэв байсан боловч бид сүүлчийнх рүү нь илүү анхаарлаа хандуулсан бөгөөд өнөөдөр хүний оршихуйн асуудал хамгийн нууцлаг, ээдрээтэй асуудал хэвээр байна.
Орчин үед философийн антропологи хэмээх бие даасан чиглэл хөгжих болов. Энэ нь эдүгээ философид хүний асуудал онцгой байр суурь эзлэх болсоныг харуулж байна.
Философийн түүхэн дэх сонгодог үеийн ихэнх философичид ахуйн ухаан, мэдлэгийн хүчин зүйлс хүн төрөлхтний амьдралыг хувирган өөрчлөх гол хэрэгсэл болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Харин XIX зууны үеэс философичид хүний тухай асуудлыг илүү нарийвчлан судлах болсон ба тухайлбал, хүний оршихуйн утга учир, үүрэг зорилгын тухай үзэл орчин үеийн Өрнөдийн философи тэр тусмаа экзистенциалист философид гол судлах зүйл нь болсон билээ.
Хүний амьдралын утга учрын тухай асуудал нь ёс суртахууны философийн нэгэн чухал сэдэв мөн. Тиймээс ч эл асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид олон бүтээл туурвиж, нийтийн хүртээл болгожээ. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хүн ба нийгмийн харилцан хамаарал, хүний амьдралын утга учир, хүн байхын утга учрын холбогдолтой судалгааны бүтээлүүд цөөнгүй гарч, тэдгээрт судлаачид өөрсдийн санаа бодол, үндэслэгээг дэвшүүлжээ. Тухайлбал, доктор Д.Дагвадорж, доктор Ц.Балхаажав, доктор Б.Батчулуун, доктор Р.Дарьхүү, доктор Д.Тунгалаг, доктор Б.Дагзмаа, доктор А.Цэрэннадмид, доктор Ц.Баатартогтох нарын олон судлаачдын бүтээлийг нэрлэж болно. 
Number of Copies

REVIEWS (0) -

No reviews posted yet.

WRITE A REVIEW

Please login to write a review.